/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

        Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2007 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 97 дугаар зарлигийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “Нээлттэй хаалганы өдөр”-ийг 2019 оны 10 дугаар сарын 11-ны өдөр зохион байгууллаа.
       “Нээлттэй хаалганы өдөр”-ийн арга хэмжээнд Баруун-Урт сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Аймгийн нэгдсэн эмнэлэг, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Өрхийн эрүүл мэндийн төв, Монос Сүхбаатар ХХК, Хүний эрхийн үндэсний комиссын Сүхбаатар аймаг дахь салбар зэрэг газрууд оролцож дээрх байгууллагын удирдлагууд өдөрлөгт оролцсон иргэдэд байгууллагын үйл ажиллагааны мэдээлэл өгсөн.
       Мөн Цагдаагийн газраас “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр болон Гэр бүлийн хүчирхийллийн тухай”, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар “Иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал”, Аймгийн нэгдсэн эмнэлгээс “Хүний зөв амьдралын хэвшил”, Хүний эрхийн үндэсний комиссын Сүхбаатар аймаг дахь салбараас “Хүний эрх” сэдвүүдээр сургалт орлоо.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2015-01-14
Эрэн сурвалжилж байна