/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / "ИРГЭДДЭЭ ҮЗҮҮЛЭХ ЭРХ ЗҮЙН ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛЖ, ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫН ҮР ДҮНГ ДЭЭШЛҮҮЛЦГЭЭЕ" 45 хоногийн аян

"ИРГЭДДЭЭ ҮЗҮҮЛЭХ ЭРХ ЗҮЙН ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛЖ, ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫН ҮР ДҮНГ ДЭЭШЛҮҮЛЦГЭЭЕ" 45 хоногийн аян

Хууль зүй дотоод хэргийн яамнаас 2017 оныг "Иргэдэд ойр эрх зүйн үйлчилгээний жил" болгон зарласантай холбогдуулан Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газраас "Иргэддээ үзүүлэх эрх зүйн үйлчилгээг сайжруулж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үр дүнг дээшлүүлцгээе" 45 хоногийн аяныг зохион явуулж эхэллээ. Аяны нээлтийн ажиллагааг 2017.05.17-ны өдөр Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын хурлын танхимд зохион байгуулж Аймгийн ИТХ, ГХУСАЗСЗ-ийн дарга Б.Гансүх, Иргэний зөвлөлийн дарга Ш.Дашням болон бусад гишүүд сумдын Засаг дарга, хүн ам зүйн мэргэжилтнүүд, сургуулийн нийгмийн ажилтан, хэсгийн төлөөлөгч, хэсгийн байцаагч нар оролцлоо. Нээлтийн ажиллагааны үеэр Цагдаагийн газраас 2017 оны эхний 5 сард хийж гүйцэтгэсэн ажлаа тайлагнаж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, цагдаагийн байгууллагатай хамтран ажилладаг Иргэний зөвлөлийн дарга Ш.Дашням, Баяндэлгэр сумын Засаг дарга Л.Аваадорж, Баруун-Урт сумын 7-р багийн Засаг дарга Э.Энхцэцэг нарыг цагдаагийн газрын “Талархал” үнэ бүхий зүйлээр шагнаж урамшууллаа. Мөн хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдөд Цагдаагийн газрын алба хаагчдын урлагийн тоглолтыг үзүүлэн сонирхууллаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2015-01-14
Эрэн сурвалжилж байна