/ Мэдээ мэдээлэл / Сургалт / 2016 ОНЫ АЛБАНЫ СУРГАЛТЫН ТАЙЛАН

2016 ОНЫ АЛБАНЫ СУРГАЛТЫН ТАЙЛАН

СҮХБААТАР  АЙМАГ  ДАХЬ  ЦАГДААГИЙН  ГАЗРЫН

2016 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН БАЙДЛААР  ЗОХИОН

 БАЙГУУЛСАН СУРГАЛТЫН ТАЙЛАН

 

2016.12.12                                                                                     Баруун-Урт сум

 

Тус цагдаагийн газраас 2015-2016 оны хичээлийн жилийн сургалтыг “Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам”-ын “Сургалтын бодлого боловсруулж хэрэгжүүлэх /код 118/-ын дагуу 7 хоног бүр сургалт явуулах хөтөлбөр төлөвлөгөөг боловсруулан  батлуулж биелэлтийг нь хангуулан  ажилласан байна.

2015-2016 оны хичээлийн жилд 24 удаагийн 48 цагийн сургалт зохион байгууллаа. Сургалтыг шинэлэг байдлаар зохион байгуулах бусад байгууллагаас мэдээлэл авах зорилгоор аймгийн Тагнуулын хэлтсээс байгууллагын үйл ажиллагаа, нууцын талаар 2 цагийн сургалт авч аймгийн Прокурорын газраас Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд гарч буй алдаа дутагдал цаашид анхаарах асуудал гэсэн сэдвээр тус тус сургалт зохион байгуулаад байна.

 

Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт, шалгалтыг зохион байгуулах журам, Ашиг сонирхлын зөрчилгүйг илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл гаргах тухай, Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг, урьдчилсан мэдүүлэг, мэдэгдэл тайлбарыг бүртгэх хяналт тавих, Ажлын байрны стресс, Зөв харилцаанд суралцах нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль шинэчилсэн найруулга, Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга Цагдаагийн байгууллагын дотоод албаны дүрэм Гэр бүлийн харилцаа, гэмт хэргийн талаар илтгэх хуудас бичих, Жагсаал цуглааны үед хэрхэн ажиллах  албадан тараах ажиллагаа, анхаарах асуудал, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын үйл ажиллагааны талаар, Хүүхдийн эрхийн тухай хууль, Гэмт хэргийн статистик судалгаа шинжилгээ хийхдээ тусгайлсан программ ашиглах нь, Цагдаагийн албаны тухай хууль,  Прокурорын хяналтын ажилд болон хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд эрүүгийн байцаан шийтгэх хуулийг дагаж мөрдөх аргачилсан заавар зэрэг сэдвүүдээр ТЗБТ-ийн дарга, цагдаагийн дэд хурандаа П.Лувсандорж, ХЖАХА байцаагч цагдаагийн ахмад Б.Саранчимэг, ахлах ахлах хэрэг бүртгэгч, цагдаагийн ахмад Г.Ганзориг, ГБХХГХ-ээс урьдчилан сэргийлэх ахлах байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Ариунтуяа, эрүүгийн ахлах төлөөлөгч цагдаагийн хошууч С.Жамсран нар сургалт явууллаа.

ЦЕГ-ын сургалтын төвөөс бэлтгэн ирүүлсэн Гэмт хэрэг захиргааны зөрчлийг шалгах хойшлуулшгүй ажиллагаа, Гэмт хэрэг захиргааны зөрчлийн газрыг хамгаалах ажиллагаа зэрэг видео сургалтаар 2 удаа 1 цаг, Гэр бүлийн харилцаа, харилцааны соёлын талаар гэр бүл судлаач Ж.Нарантуяагийн 1 цагийн видео сургалт Цагдаагийн байгууллагын нэгдсэн сүлжээнд хэрхэн ажиллах дадлага сургалт 1 удаа тус тус зохион байгууллаа.

Алба хаагчдаас мэргэшүүлэх болон давтан сургалтад 25 алба хаагч хамрагдсан ба хэсгийн байцаагч цагдаагийн хошууч О.Энхтуяа Хууль зүйн яамнаас зохион байгуулсан эмэгтэйчүүдийн зөвлөгөөнд оролцож энэ талаар алба хаагчдад  мэдээлэл хийсэн байна.

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд гарч буй алдаа дутагдал, цаашид анхаарах асуудал, Шинэ төрлийн гэмт хэргийн талаар, Тагнуулын хэлтсээс Тагнуулын байгууллагын үйл ажиллагаа, хөрш зэргэлдээ орнуудын нөхцөл байдал, Байгууллага, хувь хүн, Төрийн нууцын талаар тус тус 4 цагийн сургалтыг хамтран зохион байгууллаа.

Цагдаагийн газрын эмэгтэйчүүдийн зөвлөлөөс шинэ залуу алба хаагчдад “Өрхийн тэргүүний гэр бүлд хүлээх үүрэг хариуцлага” сэдвээр сургалт зохион байгуулж гэртээ аз жаргалтай хүн хамгийн аз жаргалтай хүн сэдвээр алба хаагчидтай ярилцаж, Аймгийн нэгдсэн эмнэлгийн их эмч А.Адъяасүрэн Гэр бүлийн харилцааны талаар мэдээлэл, сургалт явууллаа.

Алба хаагчдаас 2 удаа шалгалт авч дүнг нэгтгэн 18 алба хаагч шалгалтад хангалтгүй дүн үзүүлж тестийн талаар зөв хариултын талаар ярилцлаа.

Мөн албаны бэлэн байдлыг хангах, алба хаагчдын бие бялдрыг хөгжүүлэх, чийрэгжүүлэх зорилгоор байлдааны самбо каратэ, бие хамгаалах сургалтын төлөвлөгөө гарган цагдаагийн газрын даргаар батлуулан хуваарийн дагуу алба хаагчид  14 хоногт 1 удаа сургалтанд хамрагдаж байгаа бөгөөд БТСГ-ын  зааланд 7 хоногийн 2-дахь өдрийн 18.00-20.00 цагийн хооронд гар бөмбөг, сагсан бөмбөг тоглож ажлын стресс ядаргаагаа гаргаж хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлж ажиллалаа.

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг Полиси төвийн Лектор Эрдэнэгэрэлийн Баруун-Урт суманд зохион байгуулсан “Соёлтой хотын соёлтой иргэд” сэдэвт сургалтад алба хаагчдыг хамруулан байгууллага дээр Алба хаагчдын харилцааны соёл ёс зүйн талаар лекц мэдээлэл авлаа.    

Хууль сахиулах их сургуулийн  Цагдаагийн сургуулийн цагдаагийн ажил-Эрх зүйн эчнээ сургалтанд а/а М.Бадар-Ууган, а/а Ц.Оюунболд, а/а М.Ууганбаяр, а/а Б.Мөнхсүх, д/ч Т.Ганбаяр, а/а Б.Одгийв, а/а Б.Мөнхдорж, а/а Г.Октярбь, Ахисан шатны боловсролын сургуулийн магистрантурт ТЗБТ-ийн дарга, цагдаагийн дэд хурандаа П.Лувсандорж, ОНХА байцаагч, цагдаагийн ахмад Г.Ганчимэг, Хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад О.Оюунбадрах, жижүүрийн ахлах офицер цагдаагийн хошууч О.Батзориг нар суралцаж байна.

ЦЕГ-ын Сургалтын төвд 2016 онд зохион байгуулах сургалтын төлөвлөгөөний дагуу сар бүр алба хаагчдын ажлын цагийг зохицуулан хуваарь гарган явуулж ажиллалаа.

2016 оны жилийн эцсийн байдлаар Дэд бөгөөд эрүүгийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Б.Ганхуяг “Чадварлаг удирдагч”, ХЖАХ ахлах байцаагч, цагдаагийн ахмад Б.Саранчимэг “Мэргэшсэн офицер-3”, мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Э.Дөлбадрах “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн газрын үзлэг хийх, илрүүлэх, арга тактик”, МСА мэргэжилтэн, цагдаагийн ахмад С.Бадамнараа “Ур чадвар ахиулах ахисан шатны”, мөрдөн байцаагч цагдаагийн ахмад А.Манлайбаяр “Хүний амь нас хохирсон гэмт хэргийн газрын үзлэг  хийх, илрүүлэх арга тактик”, Цагдаагийн ахлах ахлагч Э.Батцэнгэл “Хэсгийн төлөөлөгчдийг мэргэшүүлэх” хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Тэгшжаргал “Гэмт хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа”, Эрдэнэцагаан сумын хэсгийн дарга, цагдаагийн ахмад Ж.Энхтөр “Удирдах алба хаагчдын ур чадвар” цагдаагийн хошууч М.Цэрэнноров, хошууч Г.Баярсайхан, ахлагч С.Отгонбаатар, ахлах дэслэгч Б.Буяннэмэх, “Ухаалаг цагдаа-2 цагдаагийн дэд ахлагч Х.Бат-Эрдэнэ, гүйцэтгэх ажлын сургалтад дэслэгч А.Бат-Оргил,  дэслэгч Г.Батсуурь, дэслэгч Э.Батцэнгэл, санхүүгийн ажилтны сургалтад дэслэгч Ц.Алтанзул, Ухаалаг цагдаа-4 сургалтад цагдаагийн ахлах ахлагч Г.Эрдэнэ-Очир, ахлах ахлагч Б.Одгийв, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чадавхи бэхжүүлэх сургалтад ахмад Э.Дөлбадрах, ахлах дэслэгч Э.Энххад, ахлах дэслэгч Ц.Буянтогтох, ахлах дэслэгч Б.Ариунтуяа, хэсгийн төлөөлөгч, цагдаа нарын давтан сургалтад ахмад Б.Мөнхтөр, дэд ахлагч Г.Ууганбаатар  нарыг мэргэшүүлэх болон давтан сургалтад тус тус хамрууллаа.

Гэмт хэрэгтэй тэмцэх алба, Төв архивын газартай хамтран Дорноговь аймагт зохион байгуулсан “Төрийн нууцын тухай ойлголт, хадгалалт, хамгаалалт” сэдэвт 16 цагийн сургалтад Дэд бөгөөд эрүүгийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Б.Ганхуяг, эрүүгийн ахлах төлөөлөгч цагдаагийн хошууч С.Жамсран, Эдийн засгийн ахлах төлөөлөгч цагдаагийн хошууч Г.Идэрбат  нар хамрагдлаа.

Цагдаагийн байгууллагад ажиллах, төрийн тусгай албаны шалгалтанд орох   хүсэлт гаргасан 12 иргэнийг бүртгэлд авч 4 иргэнийг сонгон шалгаруулалтад оруулж цагдаагийн мэргэжлийн сургалтад хамруулан сул орон тоонд томилуулаад байна.

Цагдаагийн газрын 2016-2017 оны хичээлийн жилийн албаны сургалтын төлөвлөгөөг боловсруулан газрын даргаар батлуулан хэрэгжүүлэн ажилласан байна.

Албаны сургалтын нээлтийн үйл ажиллагааг 2016 оны 11 сарын 03-ны өдөр зохион байгуулж алба хаагчдын дунд “Сахилга хариуцлагыг сайжруулахад анхаарах асуудал” сэдэвт ЭССЭ бичлэгийн уралдаан зарлаж амжилттай оролцсон алба хаагчдыг шагнаж урамшууллаа.

2016-2017 оны хичээлийн жилд 5 удаа 10 цагийн Харилцааны сэтгэл зүй, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Нийтийн хэв журам хамгаалах, Эрүүл зөв хооллолт, эрүүл амьдралын хэв маягийн талаар, Албан хэрэг хөтлөлт, бичиг хэргийн стандарт, Цагдаагийн байгууллагын дотоод албаны дүрэм, Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийг хүлээн авч, шийдвэрлэх ажиллагаа сэдэвт сургалт зохион байгууллаа.

Бэлтгэл хурандаа Г.Амарсайн 2015, 2016 онуудад бичигдсэн прокурорын шаардлагад дурьдсан зөрчил, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн гаргаж байгаа нийтлэг алдаа,  хуулийн үндсэн шаардлага сэдвээр алба хаагчдад зөвлөгөө өгч 1 цагийн сургалт зохион байгууллаа.

Алба хаагчдын гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Энхтайвны корпусын сайн дурын ажилтан Крисс багштай гэрээ байгуулан Англи хэлний сургалтад алба хаагчдыг  үнэ төлбөргүй хамруулж байна.

Мөн алба хаагчдын бие бялдрыг хөгжүүлэхэд чиглэгдсэн ажил, арга хэмжээг санаачлан Ханан  Фитнес клубтэй хамтран гэрээ байгуулж 3 сарын хугацаанд бие бялдраа чийрэгжүүлэх чиглэлээр фитнест хамруулан мэргэжлийн багшийн удирдлага дор бэлтгэл сургуулилт хийлгэж  байна.

Хэсгийн төлөөлөгч, цагдаа нарт 2015-2016 оны хичээлийн жилд явуулсан сургалтын материалыг төлөвлөгөөний хамт файлаар хүргүүлж сар бүр сургалтын төлөвлөгөөний дагуу 2 хичээл судалж тэмдэглэл хөтөлж, мэдлэг боловсролоо дээшлүүлэх, 2016-2017 оны хичээлийн жилийн сургалтын материалыг Сүхбаатар фэйсбүүк хаягаар явуулж, бие дааж суралцах талаар үүрэг чиглэл хүргүүллээ.

 

                                                               

ТАЙЛАН БИЧСЭН: ХН-ИЙН МЭРГЭЖИЛТЭН, ЦАГДААГИЙН

                                 АХЛАХ ДЭСЛЭГЧ                           С.ЭРДЭНЭТУЯА

 

ХЯНАСАН: ТЗБТ-ИЙН ДАРГА, ЦАГДААГИЙН

                    ДЭД ХУРАНДАА                                П.ЛУВСАНДОРЖ

 

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2015-01-14
Эрэн сурвалжилж байна