/ Мэдээ мэдээлэл / Сургалт / Оросын Холбооны Улсад тэтгэлгээр суралцуулна

Оросын Холбооны Улсад тэтгэлгээр суралцуулна

Оросын Холбооны Улсад тэтгэлгээр суралцуулна

 

Монгол Улсын Хууль зүйн яам, Оросын Холбооны Улсын Дотоод хэргийн яам хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээний харьяа Цагдаа, Тахар, Хууль сахиулахын их сургууль, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн захиалгаар 2016-2017 оны хичээлийн жилд Оросын Холбооны Улсын Дотоод хэргийн яамны харьяа их, дээд сургуулийн бакалавр, адъюнктурт элсүүлэн суралцуулах сонгон шалгаруулалт зарлаж байна.

 

 

 Суралцах чиглэл, захиалагч байгууллага

Бакалаврт-20 суралцагч

1. Цагдаагийн ерөнхий газар – 14

2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн – 3

3. Тахарын ерөнхий газар - 2 

4. Хууль сахиулахын их сургууль – 1

Адъюнктурт-1 суралцагч

 

Элсэгчдэд тавигдах нийтлэг шаардлага:

-Орос, англи хэлний мэдлэгтэй;

-Бие эрхтний гэмтэл согоггүй, ил харагдах  сорви, шивээсгүй, эрүүл байх;

-Бие бялдрын болон сэтгэцийн зохих шалгуурыг хангасан байх;

-Ял шийтгэгдэж байгаагүй байх;

-17-27 хүртэл насны.

 

Бакалаврт тавигдах шаардлага:

1.Алба хаагчдад тавигдах тусгай шаардлага:

-3-аас доошгүй жил захиалагч байгууллагад үр бүтээлтэй ажиллаж байгаа;

-Сахилгын шийтгэлгүй.

2.Иргэдэд тавигдах тусгай шаардлага:

-бүрэн дунд боловсролтой, ерөнхий боловсролын сургуулийг “А” үнэлгээтэй суралцаж төгссөн, эсхүл магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 1-2 дугаар дамжаанд 3.6-аас дээш голч  дүнтэй суралцаж байгаа;

-гэмт хэрэг, захиргааны зөрчилд холбогдож байгаагүй.

 

Адъюнктурт тавигдах шаардлага:

-магистр, мэргэжлээрээ захиалагч байгууллагад 3-аас доошгүй жил үр бүтээлтэй ажиллаж байгаа; зэрэг горилох чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил хийж, бүтээлээ мэргэжлийн сэтгүүл, ном товхимол болгон нийтлүүлсэн; элсэгчийн судалгаа, шинжилгээний ажлын сэдэв, агуулга захиалагч байгууллагын зорилго, зорилтыг хэрэгжүүлэхтэй холбогдсон; орос хэлний дундаас дээш мэдлэгтэй; архаг өвчин, сэтгэцийн эмгэггүй; сахилгын шийтгэлгүй.

 

Бүртгэл

Бүртгүүлэгч нь 2015 оны 03 дугаар сарын 30-ний өдрөөс 04 дүгээр сарын 19-ны өдрийн 17.00 цаг хүртэлсуралцах чиглэлийн дагуу захиалагч байгууллагад /Цагдаагийн ерөнхий газрын 509 тоот, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 404 тоот/ бүртгүүлнэ.

 

Утас: ЦЕГ-70119963,  ШШҮХ-70113400

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2015-01-14
Эрэн сурвалжилж байна