/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / ШУУРХАЙ АЛБАНЫ АВТОМАШИН ГАРДУУЛАВ.

ШУУРХАЙ АЛБАНЫ АВТОМАШИН ГАРДУУЛАВ.

     Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчийн шийдвэрээр даргын зөвлөлийн гишүүн, Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Буянбатаар ахлуулсан ажлын хэсэг тус аймаг дахь цагдаагийн газарт ажиллаж, байгууллагын үйл ажиллагаатай танилцаж байна.

       Энэ үеэр Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан байгууллагын үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх, цагдаагийн үйлчилгээг иргэд, олон нийтэд шуурхай хүргэх ажлыг дээшлүүлэхэд зориулж, Цагдаагийн ерөнхий газраас хуваарилсан Бүгд Найрамдах Солонгос Улсад үйлдвэрлэгдсэн 2 ширхэг суудлын автомашиныг гардуулан өглөө.

Амар тайван амьдралын төлөө хамтдаа

СЭТГЭГДЭЛҮҮД :

DluKH:
2.59.49.109
<a href="https://doxycycline2022.top">buy doxycycline online</a>
2021-12-03 23:19:31
Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2015-01-14
Эрэн сурвалжилж байна