/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / ТӨРИЙН АЛБА ХААГЧИД ХОРИО ЦЭЭРИЙН ДЭГЛЭМ САХИУЛАН АЖИЛЛАЖ БАЙНА

ТӨРИЙН АЛБА ХААГЧИД ХОРИО ЦЭЭРИЙН ДЭГЛЭМ САХИУЛАН АЖИЛЛАЖ БАЙНА

     Аймгийн онцгой комиссын 2021 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 12 дугаар хуралдааны шийдвэрээр Мөнххаан, Баруун-Урт, Уулбаян, Халзан, Түмэнцогт, Наран сумдыг “Улаан”, бусад сумдыг “Улбар шар” түвшинд шилжүүлсэн. Дээрх шийдвэрийн дагуу бүх сумдаас гарах, орох хөдөлгөөнийг хязгаарлаж, хорио цээрийн дэглэм сахиулах байнгын 3, түр 57, нийт 60 хяналтын постод цагдаагийн 22, бусад байгууллагын 113, нийт 135 ажилтан, алба хаагч, 58 автомашинтай үүрэг гүйцэтгэж байна. Мөн “Улаан” түвшинд шилжүүлсэн 6 сумын төвийн доторх хөдөлгөөнийг хязгаарлах зорилгоор 74 цэгт, цагдаагийн 46, бусад байгууллагын 149, нийт 195 ажилтан, алба хаагчид эргүүл, хяналт шалгалтын чиглэлээр хамтран ажиллаж байна.

        Хөл хорио тогтоосон өдрүүдэд иргэд та бүхэн гэрээсээ гаралгүй, мэргэжлийн байгууллагаас өгч буй зөвлөмжийг хэрэгжүүлэн, коронавируст /covid-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэхийг цагдаагийн газраас анхааруулж байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2015-01-14
Эрэн сурвалжилж байна