/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / "ЦАХИМ ТОГЛООМ-ХЯНАЛТ" ХЭСЭГЧИЛСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

"ЦАХИМ ТОГЛООМ-ХЯНАЛТ" ХЭСЭГЧИЛСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

    Тус цагдаагийн газраас аймгийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран интернет кафе, цахим тоглоомын газруудын стандарт шаардлагад хяналт тавих зорилгоор "Цахим тоглоом-Хяналт" хэсэгчилсэн арга хэмжээг аймгийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран зохион байгууллаа. Арга хэмжээний хүрээнд Баруун-Урт сумын нутаг дэвсгэрт орших 5 цахим тоглоомын газар, 1 интернет кафены үйл ажиллагааг шалгаж, стандарт, эрүүл ахуйн шаардлага болон Монгол Улсын Засгийн Газрын 2013 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 410 дугаартай тогтоолын хэрэгжилтийг бүрэн хангагдаагүй 1 газрын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, 2 газарт хуулийн дагуу арга хэмжээ тооцох шийдвэрийг гаргалаа. Мөн үйл ажиллагаа явуулахгүй байгаа 2 цахим тоглоомын газрыг гадна хаягаа авах чиглэл, үүргийг өгч ажилласан.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2015-01-14
Эрэн сурвалжилж байна