/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

     Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 98, цагдаагийн байгууллагын 98 жилийн түүхт ойнуудыг тохиолдуулан Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газраас гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд идэвх зүтгэл гарган ажилласан доорх нэр бүхий алба хаагчдыг шагнаж урамшууллаа.
1. Цэргийн хүндэт медалиар Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Л.Ганзориг,
2. Цагдаагийн гавьяа тэмдгээр Хэсгийн байцаагч, цагдаагийн хошууч О.Энхтуяа,
3. Цагдаагийн Ерөнхий газрын “Хүндэт Жуух”-аар Шуурхай удирдлагын тасгийн дарга, цагдаагийн хошууч О.Батзориг, Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Ганчимэг, Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Ариунтуяа, Эрүүлжүүлэх, саатуулах байрны эмч, цагдаагийн ахмад Ч.Алтантуяа,
4. Албаны төлөө 1,2,3 тэмдгээр 10 алба хаагч
5. Цагдаагийн хугацааны ахлах дэслэгч цолоор Жижүүрийн офицер, цагдаагийн дэслэгч Г.Батсуурь,
6. Цагдаагийн ахлах ахлагч цолоор Түвшинширээ сумын хэсгийн цагдаа, цагдаагийн ахлагч Э.Анхбаяр нар тус тус шагнагдлаа.
Цол, шагнал хүртсэн алба хаагчдад ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

МОНГОЛ ЦАГДААГИЙН МЭЛМИЙ ХУРЦ, ӨЛМИЙ БАТ ОРШИХ БОЛТУГАЙ.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2015-01-14
Эрэн сурвалжилж байна